
Tumurbaatar Tsegmid
Ардын ЖүжигчинГавьяат Жүжигчин
Actor
Цэгмидийн Төмөрбаатар (1956 онд Улаанбаатар хотын 1-р төрөх газарт төрсөн) нь Монгол улсын Төрийн шагналт , Ардын жүжигчин юм. Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү тэрээр ах дүү долуулаа бөгөөд дөрөв нь урлагийн хүн болсон байна. Эгч нь СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрсүх нар жүжигчин, балетчин, мөн эгч Ц.Уртнасан нь концейртмейстр юм. Тэрээр аавынхаа 51 настайд, харин түүний дүү Ц.Төмөрхуяг нь 58 настай байхад нь мэндэлжээ.












































